Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар тус улсад айлчлах үеэр Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Үүний хүрээнд энэ сарын 25-нд Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулах болжээ. Уг форумд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 150 гаруй иргэн аж ахуйн нэгж, Япон улсын Хөдөө аж ахуй, ой загас агнуурын яам, Шизүока, Хоккайдо мужуудын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцох аж. Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форумын зорилго нь хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэхээс гадна Монгол-Японы Хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн түншлэлийг сайжруулах аж.