Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Тус зөвлөлгөөний үеэр удахгүй болох Үндэсний их баяр наадмын үеэр үзүүлэх үйлчилгээний талаар ямар ажил хийхээр төлөвлөснөө холбогдох албаныхан танилцууллаа. Долдугаар сарын 10-13-нд том оврын таван автобус Давааны өртөөний төмөр замын буудлаас морь барианы газар хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээс гадна “Дүнжингарав” худалдааны төв, Дунд голын зогсолоос “Хүй долоон худаг” чиглэлд “Railbus” явах аж.