Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд төв, зүүн, говийн аймгийн нутгаар халж, хуурайшилт ихтэй байх нь. Ялангуяа Орхон, Сэлэнгийн сав, зүүн аймгуудын нутгаар 30-35 градус хүрч халах төлөвтэй тул өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас болгоомжилж, задгай газар байлгах, нарны шил, малгай өмсүүлэх шаардлагатайг ОБЕГ-аас нийт ард иргэдэд сэрэмжлүүлэв. Мөн хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр их гарч байгаа тул амралт, аялал зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ил асаасан галын нурмыг сайтар унтрааж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулав.
Энэ сард их халалтын улмаас аянга цахилгаан буух, түр зуурын хүчтэй салхи, уруйн үер болох эрсдэл нэмэгдэж байгаа тул голын ай сав, гуу, жалга, үерийн усны буулт бүхий газраар нутаглаж, суурьшсан айл өрх үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бороо орох үеэр салхины хүч түр зуур ширүүсэх учир гэр орон, байшингийн дээврийн бэхэлгээ, хашаа хорооны бат бэх байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.