Ч.Туяа
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг, Биокомбинатийн зам, Морингийн давааны баруун замд марк дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 57 настай эрэгтэй П-г дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ. Мөн Биокомбинатийн замд “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд замд “ Приус” маркийн автомашины жолооч Д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, машинд сууж явсан гурван хүнийг гэмтээжээ. Энэ мэтчлэн зам тээврийн осол амралтын өдрүүдэд 429 удаа гарснаас нэг хүн нас барж, 31 хүн гэмтжээ. Үүнээс 11 нь хүүхэд байсан аж.