Үндэсний их баяр наадмын өдрүүдэд өмнөд хил дагуух автозамын шалган нэвтрүүлэх боомтууд хоёр улсын хилийн дэглэмийн гэрээний дагуу тав хоног амарна. Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг дахь Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Бургалтай, Байтаг, Булган, Даянгийн автозамын Шалган нэвтрүүлэх боомтууд долдугаар сарын 11-15-ныг дуустал ажиллахгүй, 16-наас хэвийн ажиллах гэнэ. Харин төмөр замын Замын-Үүд боомт, “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Буянт-Ухаа боомт баяр наадмын өдрүүдэд хуваарийн дагуу ажиллах юм байна.
Мөн хойд хилийн буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт 24 цагаар ажиллах гэнэ.