Фэйсбүүк хэрэглэгчид ихэвчлэн харилцаагаа тасалсан даруйдаа найз бүсгүй эсвэл залуугаа цахим сүлжээний найзуудынхаа тооноос хасдаг. Зарим тохиолдолд бүр хуучин хаягаа устгаж, шинээр нээх нь ч бий. Харин эл асуудлыг хялбарчлахаар “Facebook” өнгөрөгч пүрэв гаригт нэгэн шинэ тохиргоо туршжээ.
Уг тохиргооны тусламжтайгаар таны харилцаагаа тасалсан эксийн тань нийтэлсэн пост болон цахим ертөнцөд бичсэн сэтгэгдлүүд нь таны цахим хуудсанд харагдахгүй болох аж. Үүний тулд relationship status-аа солиход л хангалттай аж.
Гэхдээ эл тохиргоо одоогоор туршилтын байдлаар Америкийн нэгдсэн улсын хэрэглэгчдийн дунд ч хэрэгжиж байгаа аж.
Компанийн мэдээллийн ажилтан энэ талаар “Амьдралынхаа хүнд үеийг тулж буй хүмүүст тусалж, фэйсбүүк хэрэглэхэд таатай, тайван байх нөхцөл бололцоог хангах зорилгоор бид энэ тохиргоог хийсэн” гэжээ.