Энгийн үед шөлөн дотор ялаа, шумуул “хөвж” байх нь ноцтой асуудал бол Британийн Өмнөд Уэльсэд үүдээ нээсэн нэгэн зоогийн газрын хувьд тийм “хачир” нь хамгийн амттайд тооцогдох юм. Дан шавьжиар дайлдаг газар Британид анхных нь энэ бөгөөд шеф тогооч Энди Холкрофтынх нь мэдээлснээр хүүхдүүдэд тэдний үйлчилгээ, хоол таалагдаж байгаа гэнэ. Ялангуяа царцааны шорлогийг тэд ихэд сонирхож байгаа бөгөөд маш их аминдэм, уургаар баялаг гэдгийг, мөн ирээдүйд хүн төрөлхтөн хүнсний хомсдол орох талаар хооллохоос нь өмнө шинжлэх ухаанчаар тайлбарлан, ухуулж байгаа аж.