Мексикийн өмнөд нутгийн Герреро мужид 5.5 магнитудийн хүчтэй газар хөдөлснөөс хоёр хүн амиа алджээ. Цагдаагийн газраас мэдээлснээр тэд хөрсний гулгалтаас болж газар хөдлөхөөс өмнө хаашаа ч явах аргагүй болчихсон байж.АНУ-ын Геологийн албаны мэдээнээс үзвэл газар хөдлөлийн төв нь тус муж улсын Сан-Луис-Акатлан сууринаас зүүн хойш 34 километрт, голомт нь 37.9 километр гүнд байсан бололтой.