Алан хядагчдын “Исламын улс” бүлэглэлтэй Өмнөд Солонгосын арван иргэн шууд холбоотой болохыг тагнуулын байгууллага нь илрүүлжээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Пак Гын Хе алан хядах ажиллагааг эсэргүүцэх үйл ажиллагаатай холбоотой хуулийг даруй хэлэлцэн батлахыг уриалав.
Олон улсын алан хядах ажиллагаатай холбоо сүлбээтэй байж болзошгүй гадаадын 48 иргэнийг сүүлийн хэдэн жилд Өмнөд Солонгос эх орноосоо гаргажээ. “Аль-Кайда”-тай холбоотой байж болох, хуурамч паспорттай Индонезийн нэг иргэнийг саяхан баривчилсан байна.