“Өнөөдрөөс эхлэн Энэтхэгийн аль ч нутгаас үнэ төлбөргүйгээр интернэтийн сүлжээнд холбогдох боломжтой боллоо”. Энэ бол “Фэйсбүүк” компанийн цахим ертөнцөд хийж буй сурталчилгаа. Тус компанийн захирал дэлхийн өнцөг булан бүрт интернэт үнэ төлбөргүй ашиглах боломжтой болгохыг зорьж буй аж.
Тэрбээр энэ тухайгаа Фэйсбүүк хуудсандаа “Өнөөдрөөс эхлэн Энэтхэгт байгаа хүн бүр интернэт үнэ төлбөргүй ашиглах боломжтой болж байна. Тус улсад эрүүл мэнд, боловсрол, ажил хэргийн мэдээлэл авахдаа, мөн харилцааны зорилгоор интернэт ашиглах гэж буй бол Internet.org хэмээх аппликейшнээр дамжуулж, үнэ төлбөргүй холбогдох боломжтой” гэжээ.