Кофегүй өдрийг өнгөрүүлэх ямар гунигтай гээч. Зарим хүн тэр ундаагүй бол бараг үхэх шахдаг гэдэг дээ. Гэсэн ч заримдаа тухлан суугаад, кофетой “найзлах” боломж гардаггүй. Тэгвэл Америкийн “Nootrobox” компани зажилдаг кофе бүтээснээр олон хүний загатнасан газарт маажив. Зургаан цагийн турш “уух” боломжтой, В аминдэмээр баялаг, бас фолийн хүчил агуулсан уг бүтээгдэхүүн хар, сүүтэй, шоколадтай гэсэн гурван сонголттой гэсэн.