Японы нэгэн худалдааны төвд 601 жаал мөлхөж уралдсан нь дэлхийн дээд амжилт эвджээ. Хамгийн олон оролцогчидтай мөлхөө жаалуудын уралдаанд 6-15 сартай хүүхдүүд оролцсон бөгөөд тэнд гурван метр зайг хэн нь хамгийн хурдан туулахаа шалгаж, "өрсөлджээ". Бяцхан мөлхөө аваргыг гар хүргэлгүйгээр ээж аавтайгаа хамт зураг авахуулж болохуйц автомат тохиргоотой зургийн аппаратаар шагнажээ.
"Benesse" компанийн зохион байгуулсан уг арга хэмжээ Йокохама хотод болсон байна. Үүнтэй төстэй тэмцээн Хятадад өнгөрсөн жил болсон бөгөөд нийт 451 хүүхэд оролцож байжээ.