Сирийн Засгийн газрыг дэмжиж, Дамаскийн хэрэгцээг хангахын тулд “Исламын улс”-ын алан хядагчдаас нефть худалдаж авахад нь тусалсны учир Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг хориг тавьсан хүмүүсийнхээ тоонд АНУ-ын Сангийн яам оруулсан байна. Энэ шийдвэрт “Русский финансовый альянс” банк, “Хадсотрейд” компани бас хамрагджээ. Мөн Сирийн хоёр иргэн, тэдэнтэй холбоотой Сири, Кипр, Белизийн дөрвөн компани өртсөн аж.