Ираны дээд зиндааныхан дунд нэвтэрч орохын тулд ор хөнжлийн явдал, мөнгө, Өрнөдийн амьдралын хэвшлийг АНУ ашиглаж байна гэж Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи цагдаагийн байгууллагын ажилтнуудтай уулзахдаа хэлсэн байна. Түүний үзэж буйгаар эдгээр оролдлогоо нийгмийн дээд хэсгийнхэн, нөлөө бүхий хүмүүс, чухал шийдвэр гаргадаг өндөр албан тушаалтнууд руу чиглүүлж байгаа аж. Тийм учраас аюултай гэж тэрбээр анхааруулжээ. Өнгөрсөн долдугаар сард цөмийн асуудлаар тохиролцоонд хүрснээр Иран, Америкийн харилцаа дулаарсан мэт байгаа ч 1979 оны лалын хувьсгалын улс төрийн удирдагч Рухолл Хомейнийн хэлснээр Тегеранд АНУ-ыг “Том чөтгөр” гэж нэрлэсээр байгаа юм байна. Хомейни Оросыг “бага”, Израилийг “жижиг” чөтгөр гэж нэрлэж байв.