Хямралыг зохицуулахын тулд Оростой хамтарч ажиллахад Сирийн курдууд бэлэн гэж Ардчилсан холбоо намын удирдагч Салих Муслим Мухамед сурвалжлагчтай ярилцахдаа мэдээлсэн байна. Оростой идэвхтэй хамтарч ажиллах боломж өнөөг болтол бидэнд тохиож байсангүй. Харин одоо цэргийн салбарт ийм завшаан олдох юм шиг байна гэж тэрбээр хэлжээ.
Курдууд бол алан хядагч “Исламын улс” бүлэглэлтэй тулалдаж буй Сирийн нэг хэсэг юм. Тэд бас Сири, Иракийн умард нутагт тусгаар улс байгуулахыг эрмэлзэж байдаг. Курдистаны Ажилчны намыг Туркт алан хядах байгууллага гэж үздэг юм. Долдугаар сарын 20-нд Суруч хотод алан хядах ажиллагаа үйлдэж 32 хүний амь үрэгдсэний ихэнх нь курд хүмүүс байснаас хойш түүний улс төрийн гол хөдөлгөөн Ажилчны нам, Турк хоёрын харилцаа эрс хүйтэрсэн гэж үздэг.