Туркээс хүнсний ногоо, жимс авахаа больсноор Оросын ХАА-н бүтээгдэхүүний зах зээлд ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж сайд Александр Ткачёв нь үзэж байна. Манай зах дээр Турк байгаа эсэх нь бидэнд анзаарагдахгүй гэж тэрбээр хэлжээ. Орост гаднаас орж ирж буй хүнсний ногооны 20 хувь нь Туркт ногддог аж. Туркийн орон зайг Иран, Азербайжан, Узбекистан, Марокко, ӨАБНУ, Аргентин нөхнө гэж Ткачёв хэлсэн байна. Сайдын хэлснээс үзвэл Оросоос үр тариа худалдаж авдаг хэмжээгээрээ Турк улс Египетийн дараа ордог юм байна. Энэ жил тус улс 3.5 сая тонн үр тариа авсан нь Оросын экспортын бараг 12 хувь болжээ. Энэ зах зээлийг Орос алдлаа гэхэд Ойрхи Дорнод, Африкийн орнууд нөхөж орхино гэж сайд Ткачёв тодруулжээ.Туркт хүнсний барааны хориг тавьсныг Орос албан ёсоор мэдээлээгүй байна. Су-24 онгоцыг нь сөнөөсний хариу болгож авах арга хэмжээнүүдийн нэг хувилбар энэ байж болох талаар улс төрийн хүрээнд ярьж буй аж.