Сүүлийн хэдэн жилийн турш Аргентиний эрэг орчмоор халим судалж буй мэргэжилтнүүд “Доминиканы (Larus dominicanus) цахлайнууд халимны зулзага дээгүүр эргэлдэж, сүрэглэн дайрдаг нь улам нэмэгдэж байна. Цахлайнууд халимны зулзагыг шоглож, тоншиж, бүр махнаас нь эмтэлж хүртдэг болжээ. Энэ бол их аюултай үзэгдэл. Биеэ хамгаалах чадваргүй бяцхан амьтад шархнаасаа болж үхэх эрсдэлтэйн дээр цахлайн хооллох хэв маягт ноцтой өөрчлөлт орсон нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байна” гэжээ. Доминиканы нялцгай биетээр хооллодог юм байна. Гэхдээ халимны зулзагыг тоншиж, гэмтээгээд цусыг нь сордог явдлыг 1970-аад онд Вальдес арал орчим судалгаа хийж байсан багийнхан анх ажиглан, мэдэж, тэмдэглэн үлдээсэн байдаг аж.