--Эрдэмтдийн мэдээлснээс үзвэл ойролцоогоор 10.000 жилийн тэртээд хүмүүс хулуу тариалж эхэлсэн түүхтэй аж. Ингэснээр онгон байгальд устаж үгүй болох аюулд өртсөн шар хулууг аварсан гэжээ.
--Массачусетсын технологийн сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр хүн найтаахад шүлсээр дамжин цацагдах нянгууд найман метр хол “харайдаг” аж.
--Канадын нэгэн хос хуримын ёслол хийхээр цуглуулсан 27.000 доллараа Сирийн дүрвэгсдэд хандивлажээ.
--ОХУ-ын Эрхүү мужийн гаалийн ажилтнууд Хятадаас хууль бусаар оруулахаар завдсан 3000 Барби хүүхэлдэйг илрүүлж, устгасан байна.
--1939 онд бүтээсэн “Оз орны шидтэн” киноны Доротид тоглохдоо жүжигчин Жуди Гарлендын өмссөн даашинзыг дуудлагаар 1.56 сая ам.доллараар заржээ. Эл худалдаагаар мөн 1941-1971 онд хийсэн хэд хэдэн кинотой холбоотой эд зүйлсийг зарсан байна.
--Хятадын Тяньжинд зөвхөн хувилах аргаар гарган авсан амьтдын хүрээлэн байгуулах төсөл хэрэгжүүлж буй бөгөөд тэр газарт нохой, үхэр, морийг хувилах лаборатори, удмын генийн банк, үзэсгэлэнгийн танхим ч байх гэнэ.
--Гар утсаараа оролдож, орчноо анзаарахгүй явснаас осолд ордог хүмүүст анхааруулга болох зорилгоор Финландын Хельсинк хотын төв дүүргүүдэд замын шинэ тэмдэглэгээ тавих шийдвэр гаргажээ.