Сармисны үнэр дэндүү содон, сонин. Тиймээс л гарт шингэчихвэл арилгах гэж сүйд болдог шүү дээ. Тэгвэл эрчүүд ээ, одооноос сармисны үнэрээс айх биш харин нөхөрлөх хэрэгтэй боллоо. Гэхдээ шотланд судлаачдад итгэвэл шүү дээ. Юу гэхээр, сармисны үнэр эрчүүдийн сэтгэл татам байдлыг нэмэгдүүлдэг гэнэ. Тэд гурван багт хуваасан эрчүүдэд янз бүрийн үнэртэн хэрэглүүлээд бүсгүйчүүдийн саналыг авахад олонх нь сармисны үнэр сэнгэнүүлсэн залууг илүү дур сэтгэл булаам гэж хариулсан байна.