Хүнд ухамсраараа бусад амьтнаас ялгардаг гэдэг дээ. Гэтэл судалт оймс хэмээн хочилдог данио-рерио хэмээх нэгэн зүйлийн загас усны хэм буурч, өгсөхөд янз бүрийн хариу үйлдэл хийж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартайг тогтоосон байна. Энэ бол ухамсрын шинж тэмдэг илэрч буй хэрэг гэж судлаачид баталж байна.