Английн Эзэн хааны коллежийн оюутнууд eHarmony.co.uk хэмээх танилцах сайтын хүсэлтээр онлайн болзооны үйлчилгээ ирэх 25 жилд хэрхэн өөрчлөгдөх талаар судалгаа хийснээ танилцуулжээ.
Тэдний тооцоолсноор 2040 он гэхэд хүний бүхий л мэдрэхүйг цахимжуулж, улмаар дижитал аргаар юуг ч мэдэрдэг болох гэнэ. Тэр бүү хэл хүмүүс бие биеэ ДНХ-ээр нь таньдаг, таарч тохирох хүнээ олох нь илүү шинжлэх ухаанч болно гэж тэд үзэж байна.
ДНХ буюу дезоксирибонуклейны хүчил нь мэдэгдэж буй бүх амьд организмын өсөлт хөгжил, эд эрхтэний дотоод ажиллагаанд ашигладаг генетикийн заавруудыг агуулсан нуклейны бичилт юм.
Сүүлийн жилүүдэд ДНХ-ийн судалгаа, шинжилгээний үнэ хямдарч, 2003 онд 78 сая ам.доллар байснаа өдгөө 980 ам.доллар болтлоо буураад байгаа нь ийм технологийн хөгжилд түлхэц болно гэж дээрх оюутнууд тооцжээ.