Данийн эрдэмтэд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн судалгаандаа тулгуурлан “Цусны донорууд жирийн хүмүүсээс илүү урт насалдаг” гэж мэдээлжээ. Уг судалгаанд Шведийн мэргэжил нэгтнүүд нь хамтарч, хэдэн сая донорыг хамруулсан юм байна.
Цусны донор болохын тулд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагддаг нь нэг талаар байнга үзлэгт хамрагдан, өвчлөхөөс урьдчлан сэргийлэх арга болдог учраас цусаа хандивлах хүмүүс эрт наслах нэг нөхцөл болдог гэж тэд мэдээлсэн байна.
Тиймээс жил ганц удаа боловч цус хандивлах үйлсэд хамрагдаж байх нь өрөөлд тус болохын зэрэгцээ өөрийн эрүүл мэндэд оруулах том хөрөнгө оруулалт болно гэжээ.