Атлантын далайн нөлөөгөөр Их Британид цаг агаар муудаж салхины хурд цагт 96 км хүрсэн байна. Зарим районы эрх баригчид аюулын түвшинг “улбар шар” зэрэглэлд хүргэж, бороо, хүчтэй салхинаас үүдэн үер болж болзошгүйг анхааруулжээ.Шотланд, Английн зүүн хойд нутагт онгоцны зарим нислэгийг хойшлуулж, галт тэрэгний болон автомашины хөдөлгөөнийг түр зогсоосон аж. Хэвлэлд мэдээлснээс үзвэл хөрш Ирландад нь 6000 орчим байшин цахилгаангүй болжээ.