Оросын нутгаар дайруулахгүйгээр Хятадаас Европ руу ачаа тээвэрлэх консорциумыг Казахстан, Азербайжан, Гүрж улсуудтай хамтран Хятад, Турк хоёр бий болголоо. Энэ тухай баримт бичигт өнгөрсөн сарын 28-нд Истанбул хотод гарын үсэг зуржээ. Түүнийг үүсгэн байгуулагч нь болоход бэлнээ Хятадын “Michgeng logistiks”, Казахстаны “КТЖ экспресс”, “Азербайджанское Капсийское морское пароходство”, “Караван ложистикс”, Гүржийн “Trans сaucasus terminals” компаниуд илэрхийлжээ. Тус консорциумд Турк улс холбогч гишүүний үүрэг гүйцэтгэх юм байна.Энэ төслийн хүрээнд ирэх онд Гүржээр дамжуулан Хятадаас Турк, Европын чиглэлд эхний хэдэн мянган тонн барааг тээвэрлэх аж. Мөн Украинаар дамжуулан Умард болон Зүүн Европ руу ачаа зөөхөөр төлөвлөж буй юм байна. Туркийн барааг Орос руу гаргах хэмжээ эрс буурлаа гэж урьд нь мэдээлж байсан юм.