Алан хядах ажиллагаа, эдийн засгийн хямрал, хоёрдмол агуулгатай улс төр болон дэлхий ертөнцөд өнөөдөр болж буй ноцтой явдлуудын эсрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн харилцан ажиллагааг хүчтэй болгох асуудлыг өчигдөр Бээжинд нээгдсэн БРИКС (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ)-ийн орнуудын мэдээллийн анхны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж байна. Түүнд дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг, түргэн хөгжиж буй эдийн засагтай орнуудын мэдээллийн томоохон агентлаг, телерадио компани, сонин, цахим сүлжээний удирдлага оролцож буй аж. Тэднийг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн байнгын хорооны гишүүн Лю Юньшань хүлээн авч уулзжээ.