Марк Зукерберг Присилла Чан нар охинтой болсноо фэйсбүүкээрээ дамжуулан дэлхий нийтэд зарлажээ. Тэд охиндоо Макс хэмээх нэр өгсөн байна. Гэр бүлийн шинэ гишүүнээ өлгийдөн авсан тухайгаа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Охин минь чи ээж аав хоёртоо ирээдүйд рүү тэмүүлэх урам зориг хайрлалаа. Энэ баярт мөчийн сэтгэгдлээ үгээр илэрхийлэхэд ч багадаж байна” гэжээ.
Энэ баярт үйл явдал залуу тэрбумтныг хувьцаагаа нийгмийн сайн сайхны төлөө зориулахад хүргэжээ. Тэрбээр “Facebook”-ийн хувьцааны 99 хувийг хандивын ажилд зориулахаа мэдэгдлээ. Түүний үүсгэн байгуулсан хамгийн том олон нийтийн цахим сүлжээний зах зээлийн үнэлгээ нь хэдийнэ 300 тэрбум ам.доллар даваад буй.