Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд дуу хоолойгоо өргөж, хувь нэмрээ оруулахаар шийдсэн америк дуучин Алиша Бет Мур буюу Пинкийг ЮНИСЕФ буюу НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр томилжээ.
Ингэснээр тэрбээр буурай орны хүүхдүүдийн төлөөх буяны үйлсүүдэд НҮБ-ыг төлөөлөн оролцохоос гадна хүүхдийн эрх зөрчигдөж буй газруудад биеэр очих үүрэгтэй. Мөн хүүхдийг хөхөөр хооллох сургалтыг олон улсад зохион байгуулах зэрэг өргөн хүрээтэй ажилд оролцоно. Олон улсын хүүхдийг хамгаалах үйлсэд тэрбээр нөхөр болон дөрвөн настай охиноо ч идэвхтэй оролцуулдаг гэнэ. Тэд өнгөрсөн зун гэр бүлээрээ Гаитид очиж, өнчин, ядуу хүүхдүүдэд сууц барилцсан аж.