Өнгөрсөн сарын 28-нд хятадууд нэгэн амьтны төрсөн өдрийг сүр дуулиантай тэмдэглэжээ. Басы нэртэй хулсны баавгай 35 хүрсэн нь энэ төрлийн амьтны хувьд 100 насалсантай дүйцэх гэнэ. Энэ бол одоогийн байдлаар дэлхийн дээд амжилтын хоёрт бичигдэх үзүүлэлт юм байна. Өдгөөгийн байдлаар 38 настай Ця-Ця хамгийн өндөр настай панда бөгөөд Хонконгийн амьтны хүрээлэнгийнх аж.