Америк тивийн өмнөд хэсгээс илрүүлсэн нэгэн амьтны ясыг шинжилсэн палеонтологичид “Дунд зэргийн нохойн хэртэй, эвэртэй амьтны ясыг судалсны эцэст эвэрт үлэг гүрвэлийн төрөл мөн гэж дүгнэлээ. Ийм амьтан шинжлэх ухаанд бүртгэгдээгүй байсан ч гарцаагүй үлэг гүрвэлийн овгийнх гэдгийг нь баталсан. 100 сая гаруй жилийн тэртээх тэр амьтан өвсөн тэжээлтэй байжээ” гэх ВВС мэдээлжээ.