Британийн ханхүү Харри дориун залуу. Зоригтой, бас энэрэнгүй. Тэрбээр Африкийн орнуудад буяны ажил их хийдэг. Энэ удаа хатан хааны гэр бүлийн тусламжтайгаар Лесотогийн Вант улсад Хүүхдийн хөгжлийн төв байгуулсан аж. Диана гүнжийн дурсгалд зориулсан, “Мамохато” нэртэй уг байгууламжийг Харригийн тэргүүлдэг “Sentebale” сан санхүүжүүлэн, барилгын ажлыг нь гүйцэтгэсэн гэнэ. Дашрамд,
Их Британийн ханхүү Харригийн хүүг тээж буй 19 настай бүсгүй байгаа талаар өнгөрсөн сард хэвлэлээр баахан шуугиж, Букингемийн ордонд дуулиан болоод буй. Нэгэн үдэшлэгийн үеэр ханхүүтэй танилцсан гэх бүсгүйн тээж буй хүүхэд үнэхээр өөрийнх нь мөн бол хааны гэр бүлийнхний зөвшөөрөх, эсэхээс үл шалтгаалан хүүхдийнхээ эхтэй гэрлэнэ гэж Харри зүтгэж байгаа талаар ч барууныхан мэдээлсээр байгаа.