1860 оноос улбаатай, Норвегийн өдөр тутмын том сонингуудын нэг “Aftenposten” Санта Клаус өвөө нас барсан тухай мэдээ нийтэлсэн нь техникийн алдаа байсан гэж редакц нь уншигчдаасаа албан ёсоор уучлалт хүссэн байна. Захиалгынхаа тоогоор улсдаа тэргүүлдэг тус сонинд үлгэрийн баатар өвөөг нас барсан тухай “1788 оны арванхоёрдугаар сарын 12-нд төрсөн, бидний хүндэт эцэг Санта Клаус 227 насандаа арванхоёрдугаар сарын 3-нд Нордкаппе (Норвегийн хамгийн хойд цэг)-д таалал төгслөө” гэж бичжээ. Мөн түүнтэй салах ёсыг арванхоёрдугаар сарын 28-нд Хойд туйлд хийнэ гэдгийг ч мэдээлсэн байна. Харин нас барсан шалтгааныг нь дурдаагүй бөгөөд эл мэдээг бичигчийн нэр нь “Бүх дэлхий” гэсэн байжээ