Италийн Борго Челано хот үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэнгээрээ алдартай. Гаргано хэмээх тус хүрээлэнд очсон хүмүүс хүн үүсэхээс өмнөх дэлхийтэй танилцдаг. Палеонтологичдын багийнхны мэдээллийн дагуу 200 гаруй сая жилийн тэртээх үлэмж биет 15 амьтныг оршин байсан цаг тооллынх нь дарааллаар бүтээсэн учраас үлэг гүрвэлүүдийн үе рүү буюу “очих” боломжтой гэсэн үг. Гарганогийн үлэг гүрвэлүүд архирдаг, мөн тэдгээр амьтны тухай 3D кино үзэх ч боломжтой аж. Тэгвэл тус хүрээлэнд зургаан төрлийн үлэг гүрвэлээр бүл нэмжээ. Шинэ үзмэрүүд архирч, амьсгалж, бас толгойгоо эргүүлэх зэргээр хөдөлдөг аж.