Хятадын Хэнань мужийн нутгаас археологичид МЭӨ 771-476 он буюу Чуньцюгийн эринд хамаарах 200 булш, бунхан илрүүлжээ. 200 ам метр талбайд ийм олон хүнийг найман хэсэг болгон оршуулж, морь тэрэг, эд хэрэгсэл дагалдуулснаас гадна тэндээс холгүйхэн мөн чандартай савнууд ч гарсан аж. Судлаачдын үзэж буйгаар эдгээр нь эртний Хятадын гүн ухаантан Күнзтэй холбоотой байх магадлалтай гэнэ.