Лэди Гага карьертаа цэг тавихыг хүсэж буйгаа “Billboard” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Өдгөө 29 настай тэрбээр дуу хөгжмийн ертөнцөөс залхах болсон талаараа “2014 оны сүүлчээр стилист маань надаас “Чи одоо хэр нь поп од байхыг мөрөөдсөөр явна уу” гэж асуусан. Тийм гэнэтийн асуултад би жаахан цочирдсон. Гэхдээ үнэндээ бол би түүний санааг ойлгосон. Тэгээд хариуд нь “Хэрэв би чаддагсан бол энэ галт тэргийг өнөөдөр, яг одоо ч зогсоохыг хүсэж байна. Гэхдээ би чадахгүй байна. Надад амралт, жаахан ч гэсэн завсарлага хэрэгтэй байгааг би мэдэж байна. Эс бөгөөс би үхэж байж л дуусна” гэсэн” хэмээн ярьжээ.