Үзэсгэлэнт Холли Берри сүүлийн үед бор дарсанд дурлах болсон гэнэ. Оливье Мартинесоос салснаас хойш үймэрсэн сэтгэлээ засахаар лонхтой нөхөрлөсөн түүний зургийг папарацциуд алдахгүй авч, интернэтээр цацаж байна. Үүнийг нь жүжигчний найз нөхөд эсэргүүцэн “Ганц бие бүсгүй их ажлын хажуугаар 2-7 настай хоёр хүүхдээ асрах гээд хэцүү байгаа. Хүний зовлон ойлгохгүй зурагчдын балгаар түүнийг архинд донтсон гэж хорвоогоор шуугих вий” гэж болгоомжилж байгаа гэнэ.