Британийн фермер Жейн, Кист нар өглөөний цайндаа өндөг шаржээ. Гэтэл нэг өндөгний дотроос өөр нэгэн жижиг өндөг гарчээ. Тэр жижиг өндөгний халс томынхоосоо дутахгүй хатуу байсан гэнэ. Нэг өндөг хоёр шар уурагтай байх нь тийм ч ховор биш, харин өндөг дотроос өндөг гарах нь их ховор тохиолдол гэж фермерүүд ярьжээ. Тэд мэргэжилтнүүдэд үзүүлэхээр өндөгнүүдийн зургийг авч, ямар учраас ийнхүү “матрёшка” болсныг сонирхохоор төлөвлөжээ. Доторх өндөг дан цагаан уурагтай байсан нь бас л сонирхолтой аж.