Ираны хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн найман тамирчин эрэгтэй байсан нь өнгөрсөн аравдугаар сард илэрч, бөөн шуугиан тарьсан. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол тэр найман хөлбөмбөгч өмнө нь эрэгтэйчүүдийн шигшээд тоглодог байжээ. Ираны хөлбөмбөгийн лигийн албан ёсны төлөөлөгч Модтаби Шарифийн мэдээлснээр эмэгтэйчүүдийнх нь шигшээ багт тоглож байсан нөгөөх эрчүүд өдгөө бүгд хүйсээ солиулахаар бэлтгэж байгаа гэнэ. Дашрамд дурдахад, хүйсээ солиулах мэс заслыг Иран улсад 1979 онд албан ёсоор зөвшөөрсөн юм байна.