Хэдэн зуун нүдтэй амьтан загасчдын торонд оржээ. Харахад олон товруутай мэт хачин амьтан үнэндээ бол олон нүдтэй, нялцгай биетэн байсныг судлаачид тогтоосон байна. Шинжлэх ухаанд аcanthopleura granulate хэмээх латин нэрээр бүртгэгдсэн эл “мангас” хэдэн зуун нүдтэй хэрнээ жижигхэн биетэй. Биеэрээ дүүрэн нүдтэй гэж болно. Харвардын их сургуулийн судлаачдын мэдээлснээр нүд бүр нь тусдаа эргэлддэг бөгөөд хүний нүд шиг уургаас бус, дан эрдэс бодисоос тогтосны дээр гэрэл нэвтрүүлэх нимгэн, тунгалаг салсттай гэнэ.
Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл, эл амьтан өдгөө хүртэл шинжлэх ухаанд танигдаагүй байсан болохоос их эртнээс гарвалтайн дээр насыг нь 400 гаруй жил гэж тогтоосон байна.