Москвагийн хамгийн алдартай гурван оршуулгын газарт утасгүй интернэт суурилуулах гэнэ. Москва хотын албан ёсны цахим хуудаст бичсэнээр бол Новодевичье, Троекуровкое, Ваганьковское оршуулгын газар ирэх оны эхний хагаст интернэттэй болно.
Тус хотын Чандар хадгалах газрын дарга Артем Екимов “Эдгээр оршуулгын газар бол жуулчдын хамгийн их ирдэг байгууламж. Яг л задгай талбайн музей гэсэн үг. Новодевичье оршуулгын газарт л гэхэд Антон Чехов, Никита Хрушев, Борис Ельцин нойрсож буй.
Энд ирдэг зочдыг тав тухтай байлгах, алдартай булшнуудын эздийн талаар мэдээлэл хайхад туслах зорилгоор интернэт суурилуулах юм” гэв.
Оршуулгын газарт интернэт байдаггүй гэсэн гомдол Харилцаа холбооны компанид ирсний дагуу ийн шийдсэн байна.
Новодевичье, Ваганьковское оршуулгын газарт буй алдартай хүмүүсийн булш хайхад зориулсан GPS систем хүртэл байдаг аж.
Б.ДӨЛ