Канадын старт ап компани савласан цэвэр агаарыг агаарын бохирдлын асуудал тулгамдаад буй Хятадад зарах болсон тухай "Telegraph" мэдээллээ. Тус агентлагт Канадын компанийн захирал Мосес Лам утсаар өгсөн мэдээлэлдээ "Бид эхний 500 сав бүтээгдэхүүнээ арванхоёрдугаар сарын 20-нд худалдаанд гаргана" гэжээ. Одоогоор тус компани Хятад руу 4000 савласан агаар нийлүүлэхээр бэлтгэсэн бөгөөд нэг сав нь 7.7 литрийн багтаамжтай бүтээгдэхүүнийг 100 юаниар буюу Хятадад худалдаж буй савтай цэвэр уснаас 50 дахин өндөр өртгөөр борлуулах гэнэ.