НАСА-гийн эрдэмтэд Улаан нүдэн гариг дээрх үл мэдэгдэх нисдэг биетийн талаар мэдээлэл хийхээс татгалзаж, үнэнийг нуун дарагдуулж байна” гэж одон орон судлаач мэргэжилтнүүд болон сонирхогчид өнгөрсөн жилээс эхлэн шүүмжилсээр ирсэн. Тэд өөрсдийн хүрээнд хийсэн нэмэлт судалгаа, зургуудыг интернэтэд байршуулж, Ангараг дээр ажиллаж байгаа “Сониучхан” станцын илгээсэн зураг дээр буусан дүрсний талаар НАСА албан ёсоор мэдээлэх ёстой гэж үзэж, шаардаж буй. Тэгэвэл Америкийн сансрын агентлагийн судлаачид тэр тухай ам нээлээ. Тэдний мэдээлснээс үзэхэд НАСА асар завгүй байдаг учраас харь гаригийнхны хөлгийн тухай ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй байсан бөгөөд “сайн дурын” одон орончдын хэлээд байгаа шиг тийм нисдэг тавагны зургийг “Сониучхан”-аас илрүүлээгүй гэжээ.