Канадын эрдэмтэд ингэж мэдээлжээ. Жирэмсэн үедээ стрессийн эсрэг эмийг замбараагүй хэрэглэснээр хүүхэд аутизмтай төрөх магадлал өндөр буюу 87 хувьтай болохыг Монреалийн их сургуулийн мэдрэлийн эмч, эрдэмтэд анхааруулсан байна. Тэд 1998-2009 оны хооронд төрсөн 150.000 эхийг судалж, заримыг нь жирэмсний эхний үеэс нь, хянаж, ургийн бойжилт, эмчилгээг нь харьцуулж иржээ. Энэ бүхэнд үндэслэн жирэмсэн үед огт бухимдаж, стрессдэхгүй байна гэдэг боломжгүй. Стрессийн түвшнийг нь хөнгөн, хүнд гэж ангилна. Тэгэхээр, стрессийг аль болох эмийн бус аргаар тайлж, химийн элдэв бэлдмэлээс хол байх нь ургийн эрүүл мэнд, тэр дундаа мэдрэлийн системийн хөгжилд чухал нөлөөтэй гэжээ.