Хятадын Цэзяны анагаахын дунд сургуулийн эрдэмтэн багш нарын судалгааны талаар “European journal of cancer” сэтгүүлд нийтэлжээ. Судалгаанд хамрагдсан 6.3 сая хүнээс 30.000 нь ходоодны хорт хавдартай байсан аж. Тэд эмч нарын зөвлөсний дагуу давсалж, нөөшилсөн бүтээгдэхүүн, хийжүүлсэн болон спиртийн агууламжтай ундааг хориглон, С аминдэмээр баялаг, голдуу цагаан өнгөтэй ногоо, жимсээр хооллож, тодорхой хугацааны давтамжтайгаар шинжилгээнд хамрагдаж байжээ. Тэгэх бүрт хавдрын эсийн хөгжил саарч байсан аж.