Орос гаралтай, жүжигчин Леонардо ди Каприо эртнээс Лениний дүрд тоглохыг хүсдэг байсан талаараа нэг бус удаа ярьж байсан. Тэгвэл энэ талаараа дахиад л ярьжээ. Тэрбээр “Миний гадаад төрх Владимир Ильичийн залуугийнхтай нэлээд төстэй” гэжээ. Мөн Перьмээс гаралтайгаа мөн Зөвлөлтийн үеийн кинонуудын зурагт хуудас цуглуулдгаа, тэгээд ОХУ-ын иргэн байхыг хүсдэгээ ч нуугаагүй гэнэ. Дашрамд, Ди Каприо 2010 онд Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа “Миний өвөө тан шиг орос хүн байсан. Тэгэхээр би бараг орос” гэж их л дотносож байсан удаатай.