БНХАУ-ын Санья хотод "Дэлхийн мисс 2015" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 65 жилийн түүхтэй тус тэмцээний тэргүүн титам анх удаа Испанид очлоо хэмээн AP агентлаг мэдээллээ.
Энэ жилийн "Дэлхийн мисс" тэмцээнд 110 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөнөөс титмийн эзэн болсон бүсгүйг Мирейя Лалагуна Ройо гэдэг бөгөөд өдгөө 23 настай Барселонд нэгэн их сургуульд эм судлалын чиглэлээр суралцдаг аж.
Оросын мисс София Никитчук удаалж, Индонезийн гоо бүсгүй Мария Харфанти гуравдугаар байрт шалгарчээ.
Дашрамд дуулгахад, Канадын мисс Анастасия Лин визний асуудлын улмаас эцсийн шалгаруулалтад оролцож чадаагүй байна. Хятад гаралтай Канадын гоо бүсгүй угсаа гарал нь виз олгохгүй байхад шууд нөлөөлсөн гэж үзэж буйгаа мэдээлсэн аж. Тэрбээр "Улирч буй онд болсон үйл явдлууд БНХАУ-ыг хүний эрхийг дээдэлдэггүй улс гэх ойлголт олон үндэстэнд төрүүлсэн нь намайг эцсийн шалгаруулалтад оролцох боломж олгосонгүй" хэмээн мэдэгдсэн байна.