Нидерландад ийм хууль баталжээ. Тус улсын Хууль зүйн сайд Ард ван дер Штейр, Тээврийн сайд Мелани Шульц ван Хеген нарын мэдээлснээс үзэхэд жолооны сургалтын төлбөрийн оронд багшид “сурагч” нь бэлгийн таашаал эдлүүлчихвэл биеэ үнэлсэнд тооцоохгүй юм байна. Бүр тодруулбал, хуулийн заалтад “Авто машины жолоодлогын сургалтын төлбөрийг бэлгийн үйлчилгээгээр орлуулж болно. Ийм тохиолдолд бэлгийн үйлчилгээ үзүүлэгчийг биеэ үнэлсэнд тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн байна. Харин хичээл заагч этгээд төлбөрийг бэлгийн үйлчилгээгээр авах санал тавибал хууль зөрчсөнд тооцох аж. Учир нь хүний хэрэгцээ шаардлагад дөрөөлөн бэлгийн дарамт учруулсан хэрэг гэж үзэх гэнэ. Ийм хачин хууль мэдээж, насанд хүрэгчдэд буюу 18-аас дээш насныханд хамаатайг сайд нар онцолжээ.