1991 онд уулчид Альпаас санамсаргүй байдлаар нэгэн муми олсон бөгөөд түүнийг мөсөн хүн Эци хэмээн нэрлэж, олон орны эрдэмтэд судалж эхэлсэн байдаг. Хүрэл зэвсгийн үед хамаарах эл олдвор тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан юм. Цэвдэгт хөрсөнд маш сайн хадгалагдсан тэрхүү занданшуулсан шарилыг бүрэн судалж дууссан бөгөөд бие дээрх олон шивээсийн учрыг олсон талаар “Journal of аrchaeological science: reports” сэтгүүлд нийтэлсэн байна. Америкийн түүхийн музейн ажилтан Ларс Крутак “Эцигийн бие дээр олон шивээсийн ихэнх нь хэрээст тэмдэг болон шулуун зураас байсан. Эртний хүмүүс шивээсийг гоёж биш, эмчилгээний зорилгоор хийдэг байжээ. Тэр үед шивээсийн модны нүүрсээр хийдэг байжээ” гэж мэдээлсэн байна. Хөлөөс гар хүртлээ 61 шивээстэй байсан тэр эр МЭӨ 3250-иад онд амьдарч байсан гэнэ. Энэ бол өдгөөг хүртэл хамгийн эртнийхэд тооцогдож байсан Латин Америкийн Чинчорро хэмээх мумигээс даруй 500 жилийн өмнөх гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн эртний занданшуулсан шарил гэсэн үг юм.