Дэлхийн олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 120 өвлийн өвгөн буюу Санта байдаг. Санта өвөө байх үндсэн шалгууруудад биений хэлбэрээс гадна, 110 кг-аас доошгүй жинтэй, гэрлэсэн, хүүхэдтэй, хүнгэнэсэн дуутай байх хэрэгтэй гэнэ. Сонирхолтой нь эдгээр 120 өвөө дотор 30-аад эмэгтэй хүн байдаг. Санта нарын ихэнх нь анх үүссэн Финляндын харьяат байдаг бол Азиас ердөө ганцхан Японы Санта өвлийн өвөөгөөр хүлээн зөвшөөрөгджээ. Ямамото гэх япон Санта маань 18 жил ганцаараа Азийг төлөөлж ирсэн бөгөөд түүний халааг залгамжлах хүн Азийн аль нэг орноос хурдан гараасай гэж хүсэн хүлээж байдгаа телевизийн сэтгүүлчид илэрхийлжээ. Дараагийн ази Санта Монголоос ч гарах боломжтой юм байна шүү, хүмүүс ээ.