ОХУ-аас импортлодог хүнсний бүтээгдэхүүн болох мах, архи, сүү, сүүн бүтээгдэхүүнд Украин хориг тавьжээ. Хориг нэгдүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлнэ гэж Украины Засгийн газар өчигдөр мэдэгдсэн тухай NHK онцоллоо.
Украины хүнсний бүтээгдэхүүнд авсан хоригоо ОХУ цуцлах хүртэл буюу ирэх наймдугаар сар хүртэл хориг хүчинтэй байна гэж Украины Засгийн газар мэдэгджээ.
Өнгөрсөн баасан газарт ОХУ-ын Засгийн газар Украиныг чөлөөт худалдааны хэлэлцээрээс хассан бөгөөд мөн өдөр Европын холбоо болон Украин хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ.
Мөн Европын холбооноос Украин руу нийлүүлдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд авсан хоригоо ОХУ өргөжүүлсэн байна.