Геологичид одоогоор мэдэгдээд буй хамгийн том биндэрьяа чулууг Шри Ланкийн Эрдэнийн хот гэгддэг Ратнапура хотын нэгэн уурхайгаас олжээ. Уг чулуу нь одтой сапфир гэгддэг хөх индранил аж. Шри Ланкийн нийслэл Коломбо хот дахь Үнэт болон эрдэнийн чулуу судлалын хүрээлэнгийн тогтоосноор энэхүү чулуу нь 1404.49 карат гэнэ. Жингээр нь тооцвол ийм хэмжээний хөх индранил хамгийн багадаа 100 сая ам.долларын үнэ хүрдэг байна. Гэхдээ дуудлага худалдаанд оруулбал 175 сая ч хүрэх боломжтой.
Уг чулууг Адамын од гэж нэрийдээд байна.